Арга хэмжээ
"Хүйн радио: Одоо ба ирээдүй" бодлогын семинар

2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 9.30-13.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд "Хүйн радио: Одоо ба ирээдүй" бодлогын семинар зохион байгууллаа. Семинар 2011 онд Moнгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтран хэрэгжүүлсэн "Монгол Улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах" нь төслийн хүрээнд Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 10 суманд байгуулагдсан нутгийн радиогийн цаашид тогтвортой ажиллуулахад бодлого, эрх зүйн хувьд шаардлагатай асуудлын талаар хэлэлцэх зорилготой зохион байгуулсан.

Семинарт төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтан, сэтгүүл зүйн сургуулийн багш нар зэрэг 30 гаруй хүн оролцож санал бодлоо хэлэлцлээ. Бодлогын семинарт оролцогчид хүйн хэвлэл мэдээллийн тогтвортой үйл ажиллагааг хангахад тусалж дэмжихийг төрийн болон бус байгууллагууд, мэргэжлийн эвлэл холбоод хувийн хэвшлийнхэнд хандан уриалга гаргалаа.

Хавсралт 1. Бодлогын семинарын хөтөлбөр

Хавсралт 2. Хэвлэлийн мэдээ

Хавсралт 3. Уриалга

Хавсралт 4. Оролцогчдын бүртгэл