Судалгаа
"ХҮЙН" хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юу вэ?, "Олон нийтийн" хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаатай нь

Нэг. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдал ба хэвлэл мэдээллийн ангилал

Сүүлийн үеийн мониторингийн судалгаагаар Монголд 126 сонин, 92 сэтгүүл, 72 радио, 149 телевиз, 30 вэб сайт тогтмол ажиллаж байна гэсэн статистик үзүүлэлт гарсан байдаг. Энэ нь зарим талаараа Монгол улсыг хүн амын тоотой нь харьцуулахад нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дэлхийд толгой цохих хэмжээнд хүрсэн гэсэн дүгнэлтэд ч хүргэсэн. Гэвч эдгээр мэдээллийн хэрэгсэл нийгэм - олон нийтийн янз бүрийн ашиг сонирхолын мэдээллийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадаж байна уу гэдэг асуулт хариулт шаардсаар байна.

Огноо: 2015-03-19 / Дэлгэрэнгүй

Монгол дахь хүйн радиогийн практик – бодит байдал, цаашдын хандлага

Community radio буюу хүй олны радио нь дэлхий дахинаа хөгжөөд хагас зуунаас илүү хугацаа өнгөрч байгаа хэдий ч манай улсын хувьд шинэ ойлголтуудын нэг юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос 2001 онд гаргасан "Community radio handbook"-т дурдсанаар "Хүй олны радио нь Латин Америкт 60 гаруй жилийн өмнө анх үндэс сууриа тавьсан бөгөөд 1947 онд Боливид "Miners' radio" болон мөн Колумбид "Radio Sutatenza" радио байгуулагдаж байсныг өнөөдрийн хүй олны радиогийн анхдагчид гэж үздэг байна. Эдгээр радио нь өнөөгийн хүй олны радиогийн чиг хандлагыг тодорхойлж чадсан гэж үздэг байна. Харин хүй олны радиогийн хөгжлийг дэмжигч байгууллага бол Юнеско бөгөөд анх тус байгууллагын дэмжлэгтэйгээр 1982,1986 онуудад Африк болон Азид гурван community radio байгуулж байжээ.

Огноо: 2015-03-19 / Дэлгэрэнгүй