“Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих” төслийн явцын тайлан

"Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих" төслийн явцын тайлан

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй 2012 оны 04 дүгээр сараас “Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих” төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго: нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нутгийн радиогийн эрх, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чадвар бүхий мэргэжлийн холбооны чадавхийг бий болгосноор нутгийн радиогийн тогтвортой байдлыг хөхиүлэн дэмжих

Төслийн зорилт

  • Өвөрмөц зорилтуудад хүрэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чадавхи бүхий Хүйн радиогийн холбоо байгуулах, орон нутаг, үндэсний болон олон улсын хэмжээний сүлжээтэй болоход нь дэмжлэг үзүүлэх
  • Хүйн радиог дэмжих улс төрийн хүсэл зориг бий болгох, хүйн радиог хөгжүүлэх бодлого тодорхойлох, хамгаалах чиглэлээр нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх
  • Хүйн радионуудад мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох боломж олгох, нийтлэг асуудлыг тодорхойлох, интернэтэд ажиллах чадвар олгох
  • Радиогийн менежерүүдэд, сургалт уулзалтаар дамжуулан нутгийн иргэдтэй ажиллах, тэдний дуу хоолойг хүргэх чадвар бий болгох

Төслийн үйл ажиллагаа

Төсөл хэрэгжих найман сарын хугацаанд дараах хоёр чиглэлийн үйл ажиллагаа явуулна. Үүнд:

1. Нутгийн иргэдийн оролцоог дээшлүүлэх
2. Хүйн радиогийн холбоо байгуулахад туслалцаа үзүүлэх

Нэг. Нутгийн иргэдийн оролцоог дээшлүүлэх

Нутгийн радиогийн менежер, ажилтнуудад зориулсан сургалт

2012 оны 05 дугаар сарын 28, 29, 30, 06 дугаар сарын 01-ний өдөр Бишрэлт зочид буудалд нутгийн радионуудад мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох боломж олгох, нийтлэг асуудлыг тодорхойлох, интернэтэд ажиллах чадвар олгох, радиогийн менежерүүдэд, сургалт уулзалтаар дамжуулан нутгийн иргэдтэй ажиллах, тэдний дуу хоолойг хүргэх чадвар бий болгох зорилгоор хүйн радиогийн менежер, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтанд Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн суманд байгуулагдсан хүйн 10 радиогийн долоон менежер, удирдах зөвлөлийн нэг дарга, сэтгүүлч, найруулагч хоёр хүн хамрагдав. Нийт дөрвөн өдрийн сургалтанд 12 сургагч багш 40 гаруй цагийн дадлагад суурилсан хичээлийг заасан байна.

Бүрэн эхээр нь энд дарж татаж авна уу.