Хэвлэн нийтлэл
Хүйн ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН үндэсний зөвлөлдөх уулзалтанд оролцлоо
ЮНЕСКО нь Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр хүйн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчныг сайжруулах зорилго бүхий 3 жилийн хугацаатай (2018-2020) "Монгол улсын хүйн радиог дэмжих нь" төслийг Монгол улсад хэрэгжүүлж байна.
Огноо: 2019-06-08 / Дэлгэрэнгүй

МХРХ-ны бүх гишүүдийн хоёрдугаар их хурал боллоо
Монголын хүйн радиогийн холбооны бүх гишүүдийн хоёрдугаар их хурал 2018 оны 06 сарын 05-ний өдөр Улаанбаатар хотноо НҮБ-ын байрны хурлын танхимд боллоо.
Огноо: 2019-06-06 / Дэлгэрэнгүй

Монголын Хүйн Радиогийн Холбоо нь Хүйн Өргөн нэвтрүүлэгийн Дэлхийн Холбооны гишүүнээр элслээ.

Хүйн өргөн нэвтрүүлэгийн Дэлхийн Холбооны Ерөнхий Чуулган 2015 оны 8 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд Гана улсын нийслэл Аккра хотод зохиогдсон юм. Уг арга хэмжээг Хүйн Радиогийн Холбооны 11 дэхь удаагийн Дэлхийн бага хурлын хүрээнд Гана улсын Хүйн Радиогийн холбоо хамтран зохион байгуулав.

Огноо: 2015-09-03 / Дэлгэрэнгүй

Киргизийн хүйн радиогийн туршлага судлав

Монголын Хүйн Радиогийн Холбооны туршлага судлах багийн гишүүд болох ЮНЕСКО-ийн Харилцаа Холбоо Мэдээллийн Хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн зохицуулагч Ч. Ерөөлсүрэн ба Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын "Тайгын аялгуу" радиогийн менежер С.Өлзийсайхан нар 2015 оны 12 сарын 3-8–ний өдрүүдэд Киргиз улсад ажилласан юм.

Огноо: 2015-12-09 / Дэлгэрэнгүй

Дэлхийн радиогийн өдөрт зориулсан ЮНЕСКО-ын ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлт

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) 2012 оны 2-р сарын 13-нд "Дэлхийн Радиогийн Өдөр"-ийг анх удаа тэмдэглэсэнээс жил бүр уламжлал болгон тэмдэглэх болсон юм.

"Дэлхийн Радиогийн Өдөр"-ийн зорилго нь хэвлэл мэдээлэл болон олон нийтэд радиогийн ач холбогдлыг ойлгуулах, радио нэвтрүүлэг бүтээгчдийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шийдвэр гаргагчдыг радио, түүн дотроо коммюнити-хүйн (community) радиогоор дамжуулан олон нийтийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжилд нь хувь нэмрээ оруулахыг хөхүүлэн дэмжихэд оршиж байгаа юм.
Огноо: 2015-02-13 / Дэлгэрэнгүй

Монголын Хүйн радиогийн холбооны бүх гишүүдийн хурал боллоо

Монголын Хүйн радиогийн холбооны хоёр жил тутмын бүх гишүүдийн хурал 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Пума Империал зочид буудалд болов. Бүх гишүүдийн хурлын үеэр радиогийн менежерүүд өнөөгийн нөхцөлд тулгарч байгаа нийтлэг бэрхшээлийн талаар санал солилцож, радио бүр өөрсдийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан болно. Мөн есөн радио тус бүр 2015-2018 оны хооронд хэрэгжих иргэдийн оролцоо ба тогтвортой ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Огноо: 2015-02-03 / Дэлгэрэнгүй

"Хүйн хэвлэл мэдээлэл хүй олны хөгжлийн төлөө" сэдэвт нөлөөллийн семинар боллоо.

Хүйн радио буюу "Community Radio" нь манай улсад 2001 оноос FM 104.5 гэр бүлийн радио нэртэйгээр эхлэлээ тавьсан түүхтэй.

Өнгөрсөн жилүүдэд олон нийтийн, сумын, нутгийн, авто радио зэргээр богино долгионы олон радио байгуулагдсан ч нэр томъёоны хувьд нэгдсэн ойлголтод хүрээгүй байжээ. Харин 2011 онд ЮНЕСКО, НҮБ-ын Хүний аюулгүй байдлыг хангах итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр "Глоб интернэшнл" ТББ, МҮОНР, РТСГ хамтран баруун бүсийн гурван аймгийн 10 суманд хүйн радио байгуулснаар уг нэр томъёог хэвшүүлж эхэлсэн байна. Ер нь, хүйн хэвлэл мэдээлэл гэдэг нь нийгмийн тодорхой хэсэг бүлэг болох газар зүйн байршлаараа болон, ашиг сонирхол, адил төстэй шинжээрээ нэгдсэн хүй олон үүсгэн байгуулсан мэдээллийн хэрэгслийн хэлбэр юм. Хүйн мэдээллийн хэрэгслээ тэдгээр хүмүүс өөрсдөө эзэмшиж, өмч хөрөнгөө захиран зарцуулдаг, иргэдийн оролцоотой удирддаг, хянадаг, ашгийн төлөө бус байдгаараа онцлогтой.

Огноо: 2013-06-10 / Дэлгэрэнгүй

"Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих" төсөл хэрэгжүүлэв.

"Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагаас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй 2012 оны 04 дүгээр сараас 12 сарыг дуустал 9 сарын хугацаатай "Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих" төсөл хэрэгжүүллээ.

Төслийн зорилго: нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нутгийн радиогийн эрх, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чадвар бүхий мэргэжлийн холбооны чадавхийг бий болгосноор нутгийн радиогийн тогтвортой байдлыг хөхиүлэн дэмжиx

Огноо: 2013-06-10 / Дэлгэрэнгүй

"Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь" төсөл эхэллээ.

"Глоб Интернэшнл" төрийн бус байгууллага НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр 2012 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн "Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь" төсөл хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн зорилго:

Жинхэнэ утгаараа иргэдэд үйлчилдэг ардчилсан, тайлагнан хариуцах чадвар бүхий Засгийн газрыг дэмжих

Төслийн зорилт:

Орон нутаг дахь төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, төрийн албан хаагчид, иргэдэд төрийн байгууллагаас мэдээлэл авах, төрийн байгууллагын мэдээллийг нээлттэй болгох, үйл ажиллагааны ил тод, шударга байдалд мониторинг хийх чадавхийг дээшлүүлэх замаар шинээр батлагдсан "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийг ашиглан үндэсний болон орон нутгийн түвшинд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих
Огноо: 2013-06-10 / Дэлгэрэнгүй

4 аймгийн 10 сум хүйн радиотой болов.

"Глоб Интернэшнл" ТББ нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй "Нутгийн радио" төслийн хамтрагч байгууллагаар ажиллав.

Уг төсөл нь НҮБ-ын Хүний аюулгүй байдлыг хангах итгэлцлийн сангийн санхүүжилтээр Монгол улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах” төслийн "Хөдөөгийн хүн ам ялангуяа үндэсний /хэлний цөөнхийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх" гэсэн бүрэлдэхүүн хэсэг болно.

Огноо: 2013-06-10 / Дэлгэрэнгүй

Увс аймгийн Зүүнговь сум - Өгөөмөр аялгуу радио

Увс аймгийн Зүүнговь сум "Өгөөмөр аялгуу"-радио Удирдах Зөвлөлийн дарга н. Мөнхцэцэг, менежер н. Буяндалай тэргүүтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.

Огноо: 2015-03-20 / Дэлгэрэнгүй

Сайн туршлагын гарын авлага

Стив Баклигийн эмхэтгэж, хянан тохиолдуулсан “Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага” номыг “Глоб Интернэшнл” ТББ-аас орчуулан толилуулж байна. Энэ бол хүйн хэвлэл мэдээллийн сайн туршлагын жишээнүүдийн түүвэр юм.

Стив Баклигийн эмхэтгэж, хянан тохиолдуулсан “Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага” номыг “Глоб Интернэшнл” ТББ-аас орчуулан толилуулж байна. Энэ бол хүйн хэвлэл мэдээллийн сайн туршлагын жишээнүүдийн түүвэр юм

Огноо: 2015-03-23 / Дэлгэрэнгүй