Жишиг загварууд
Сумын радиогийн Удирдах зөвлөлийн гишүүн, ажиллагсадын ёс зүйн дүрэм

Сумын радиогийн Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтан /цаашид “Ажилтан” гэнэ/ нь сумын иргэдийн эрх ашгийн төлөө, тэдний хяналтан дор радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ энэхүү дүрмийг сахин биелүүлж дагаж мөрдөнө.

Ажилтны үйл ажиллагааны үндсэн зорилт нь сумын хэмжээнд радиогийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, иргэдэд зориулсан төрөл бүрийн радио нэвтрүүлэг, мэдээлэл, бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино.

Ажилтан бүр өөрийн мэргэжлийн болон мэргэшлийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх үүрэгтэй.

Мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд радиогийн гүйцэтгэх үүргийг хүндлэх, эрх зүйн хэм хэмжээг чанд баримтлан аливаа асуудалд нямбай хандаж соёлч боловсон харьцааг эрхэмлэх нь ажилтаны ёс зүйн хэм хэмжээний үндэс болно.

Огноо: 2015-03-25 / Дэлгэрэнгүй

Хамтран ажиллах санамж бичиг

Орон нутгийн захиргаа, олон нийтийн байгууллагууд хамтран ажиллах талаар дор дурдсан асуудлаар харилцан тохиролцож, энэхүү санамж бичгийг үйлдэв.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хамтран ажиллах зорилго нь сумын иргэдийн эдийн засгийн хөгжил, соёл, боловсрол, эрүүл мэндийн байдлыг өргөжүүлэх, өөрөө удирдахуйн ёсыг бэхжүүлэх зорилгоор Сумын радио байгуулж, хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэхэд оршино.
1.2. Энэхүү санамж бичгийн талууд Сумын радио нь сумын иргэдийн оролцоотойгоор олон нийтийн төлөө ажиллах, ашгийн төлөө бус, мэдээлэл, нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх байнгын үйл ажиллагаатай төрийн бус байгууллага байхад үйл ажиллагаагаа уялдуулна.

Огноо: 2015-03-25 / Дэлгэрэнгүй

Сумын радиогийн Удирдах зөвлөлийн хуралдааны журам

1.1. Удирдах зөвлөл нь хамтын удирдлагын зөвлөлдөн зохицуулах vйл ажиллагаагаа хуралдааны хэлбэрээр, энэхvv дэгийг баримтлан явуулна.
1.2. Удирдах зөвлөлийн хурлын ажиллагаа нь асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, цөөнхийн санал бодлыг хvндэтгэж, олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд vндэслэнэ.
1.3. Тухайн жилд Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг жилийн эхэнд Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.
1.4. Удирдах зөвлөлийн хурал ... хоногт нэг удаа, ......... гаригийн .... цагаас хуралдана. Ээлжит бус хурал хийх шаардлага гарсан vед товыг 2 хоногийн өмнө гишvvдэд хvргэнэ.
1.5. Удирдах зөвлөлийн гишvvдийн 2/3-оос доошгvй хувь нь ирсэн тохиолдолд хурлыг хvчинтэйд тооцно.
1.6. Хуралдааныг Удирдах зөвлөлийн дарга, тvvний эзгvйд дэд дарга даргална.
1.7. Удирдах зөвлөлийн гишvvн хуралд оролцох боломжгvй бол энэ тухайгаа хурал эхлэхээс өмнө Дарга, эсхvл Радиогийн эрхлэгчид мэдэгдсэн байвал зохино.

Огноо: 2015-03-25 / Дэлгэрэнгүй

Ажил гүйцэтгэх гэрээ

Нэг талаас захиалагч болох Сумын радиогийн Удирдах зөвлөл /цаашид “Захиалагч” гэнэ/, түүнийг Сумын радиогийн дүрмийн үндсэн дээр төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга ________________/овог, нэр/, Нөгөө талаас ажил гүйцэтгэгч болох Сумын радиогийн эрхлэгч ________________/овог, нэр/ /цаашид “Гүйцэтгэгч” гэнэ/ нар Монгол Улсын Иргэний хуулийн 343-358 дугаар зүйл, Сумын радиогийн дүрмийн 11.8, 17-р зүйлийг удирдлага болгон дараах гэрээг харилцан тохиролцож байгуулав.

1. Нийтлэг зүйл
1.1. Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу түүний итгэмжлэн олгосон хөрөнгө, материалаар Сумын радиогийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх бөгөөд Сумын радиогийн өдөр тутмын үйл ажиллагааг Захиалагчийн өмнө хариуцна.
1.2. Захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлсийг гэрээгээр тохиролцсон хэлбэр, хугацаанд төлнө.

Огноо: 2015-03-25 / Дэлгэрэнгүй

Нутгийн радиогийн Удирдах зөвлөлийн гишүүн, ажиллагсадын ёс зүйн дүрэм

Удиртгал

Нутгийн радиогийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүн, орон тооны болон сайн дурын ажилтан /цаашид “Ажилтан” гэнэ/ нь Нутгийн иргэдийн эрх ашгийн төлөө, тэдний хяналтан дор радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ энэхүү дүрмийг сахин биелүүлж дагаж мөрдөнө.

Ажилтны үйл ажиллагааны үндсэн зорилт нь Нутгийн хэмжээнд радиогийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, иргэдэд зориулсан төрөл бүрийн радио нэвтрүүлэг, мэдээлэл, бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино.

Ажилтан бүр өөрийн мэргэжлийн болон мэргэшлийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх үүрэгтэй.

Мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд радиогийн гүйцэтгэх үүргийг хүндлэх, эрх зүйн хэм хэмжээг чанд баримтлан аливаа асуудалд нямбай хандаж соёлч боловсон харьцааг эрхэмлэх нь ажилтаны ёс зүйн хэм хэмжээний үндэс болно.

Огноо: 2015-03-19 / Дэлгэрэнгүй