Хууль тогтоомж
Мэдээллийн эрх чөлөөний тухайн хууль

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж

2.1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Төрийн нууцын тухай , Төрийн нууцын жагсаалт батлах тухай , Хувь хүний нууцын тухай , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Огноо: 2015-03-20 / Дэлгэрэнгүй

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Yндсэн хуульд заасан хvний vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино.

2 дугаар зvйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.

Огноо: 2015-03-20 / Дэлгэрэнгүй