Удирдах зөвлөл

Монголын хүйн радиогийн холбоо

Хүйн радиогийн холбоо үүсгэн байгуулагчдын хурал

Нутгийн радиогийн тогтвортой байдлыг хөхиүлэн дэмжих, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нутгийн радиогийн эрх, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чадвар бүхий Хүйн радиогийн холбоо байгуулах үүсгэн байгуулагчдын хурал 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14.00 – 18.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд боллоо. Хуралд үүсгэн байгуулагч дараах байгууллагын төлөөлөл оролцов.

  • "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллага
  • Толбо нуур, Баян-Өлгий, Толбо
  • Хөлцөөтийн цуурай, Баян-Өлгий, Буянт
  • Уушигтын цуурай, Баян-Өлгий Баяннуур
  • Улаанхусын долгион, Баян-Өлгий Улаанхус
  • Шишигтийн дуу хоолой, Хөвсгөл, Улаан-Уул
  • Тайгын аялгуу Хөвсгөл, Цагааннуур
  • Хотгойдын дуу хоолой, Хөвсгөл, Цагаан- Уул
  • Таван Тэсийн долгион, Увс, Тэс
  • Өгөөмөр аялгуу, Увс, Зүүнговь
  • Бодончийн долгион, Ховд, Алтай

Үүсгэн байгуулагчдын хурлаар Хүйн радиогийн холбооны дүрмийг хэлэлцэж баталж Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерхийлөгчийг томилж, Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо

Холбооны ерөнхийлөгчөөр Ц.Оюунтунгалаг, дэд ерөнхийлөгчөөр Ч.Энхбаяр нарыг томилсон байна. Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр

  1. Ц.Оюунтунгалаг, МҮОНР-ын редактор
  2. Ч.Энхбаяр, "Глоб Интернэшнл" ТББ-ын ажилтан
  3. З.Амгалан, ХХЗХ-ны мэргэжилтэн
  4. К.Нурлыбек, "Уушигтын цуурай" радиогийн менежер
  5. С.Амартүвшин, УБИС-ын сэтгүүл зүйн тэнхимийн багш
  6. Ж.Ариунгэрэл, МҮОНР-ын редактор
  7. В.Бат-Эрдэнэ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэдээллийн төвийн дарга, сэтгүүлч

Хяналтын зөвлөлийн гишүүнээр

  1. Б.Тогтохсүрэн, ХХЗХ-ны мэргэжилтэн
  2. С.Жавзандулам, Цэцээ гүн сургуулийн багш
  3. Х.Наранцэцэг, "Глоб Интернэшнл" ТББ-ын ажилтан нарыг тус тус сонголоо.