Стратеги
"МОНГОЛЫН ХҮЙН РАДИОГИЙН ХОЛБОО" ТББ-н СТРАТЕГИ
Эрхэм зорилго
Иргэдийн шууд оролцоог хөхиүлэн дэмжих, хүй олныг хөгжүүлэх
Зорилт
- Эрх зүйн орчинг бүрдүүлж, таатай болгоход нөлөөлөх
- Гишүүдийн бие даасан, хараат бус байдлыг хангах
- Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхижуулах, тогтвортой ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Гишүүдээ мэдээлэл, сургалтаар хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Олон нийтийн ойлголт, ухамсарыг нэмэгдүүлэх
- Онлайн мэдээлэл солилцох, гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх
Үйл ажиллагааны ерөнхий чиглэл
Монголын хүйн радиог хөгжүүлэх, гишүүдийн эрха ашгийг хамгаалах, чадавхижуулах сургалт, судалгаа хийх
2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
- Дэлхийн Хүйн Радиогийн холбоо /AMARC/-той холбоо тогтоох, гишүүнээр элсэх хүсэлт гаргах
- 4 аймгийн 10 радиод очиж үнэлгээ хийх, шаардлагатай бол дахин зохион байгуулалтад туслах
- Хүйн радиотой аймгуудаас УИХ-д сонгогдсон гишүүдийн Лобби бүлэг байгуулах
- Ерөнхийлөгчийн тамгын газар, иргэний танхимтай хамтран ажиллаж, Шууд ардчилал, иргэдийн оролцооны чиглэлээр хамтран ажиллах
- Мэдээлэл, технологи, шуудан холбооны газартай техник үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр хийх
- Радиогийн лицензийг орон нутгийн ТББ-уудад нь шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх
- Холбооны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулах
- Гишүүддээ бүх нийтийн үүргийн сан, Сум хөгжүүлэх сан болон бусад эх үүсвэрээс хөрөнгө хуваарилуулах талаар төслийн санал боловсруулах
- Улаанбаатар хотод жишиг радио байгуулах төслийн санал боловсруулах
- Эмнэлгийн радио
- Сургуулийн радио
- Цэцэрлэгийн радио
- Оюутны радио
- Шоронгийн радио