Сургалт
Хүйн радиогийн менежер, УЗ-ийн дарга нарт зориулсан сургалт боллоо

Монголын Хүйн радиогийн Холбоо 2015 оны 1- сарын 30-наас 2-р сарын 01-ний өдрүүдэд өөрийн гишүүн радиогийн менежер, УЗ-ийн дарга нарт зориулсан 3 өдрийн сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтыг ЮНЕСКО-ын Харилцаа Холбооны хөгжлийг дэмжих олон улсын хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол Улс дахь хүйн радиогийн хөдөлгөөний тогтвортой байдлыг дэмжих нь" төслийн хүрээнд зохион байгуулсан юм.

Огноо: 2015-02-02 / Дэлгэрэнгүй

Нутгийн радиогийн менежер, ажилтнуудад зориулсан сургалт
"Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагаас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй 2012 оны 04 дүгээр сараас "Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих" төслийн хүрээнд дараах сургалтыг зохион байгуулав.

Нутгийн радиогийн менежер, ажилтнуудад зориулсан сургалт

2012 оны 05 дугаар сарын 28, 29, 30, 06 дугаар сарын 01-ний өдөр Бишрэлт зочид буудалд нутгийн радионуудад мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох боломж олгох, нийтлэг асуудлыг тодорхойлох, интернэтэд ажиллах чадвар олгох, радиогийн менежерүүдэд, сургалт уулзалтаар дамжуулан нутгийн иргэдтэй ажиллах, тэдний дуу хоолойг хүргэх чадвар бий болгох зорилгоор хүйн радиогийн менежер, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтанд Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн суманд байгуулагдсан хүйн 10 радиогийн долоон менежер, удирдах зөвлөлийн нэг дарга, сэтгүүлч, найруулагч хоёр хүн хамрагдав. Нийт дөрвөн өдрийн сургалтанд 12 сургагч багш 40 гаруй цагийн дадлагад суурилсан хичээлийг заасан байна.
Огноо: 2015-03-19 / Дэлгэрэнгүй

Стратеги боловсруулах чадвар эзэмшүүлэх сургалт

Сургалтыг 2012 оны 12 сарын 13-ны өдөр менежментийн зөвлөх багш Ш.Ганхуяг удирдан явуулав.

Сургалтад:

  1. Д.Мөнхбүрэн /Монголын хүйн радиогийн холбооны гүйцэтгэх захирал/
  2. Ц.Оюунтунгалаг, /Монголын хүйн радиогийн холбооны  тэргүүн/
  3. Ч.Ариунгэрэл, /Монголын хүйн радиогийн холбооны  удирдах зөвлөлийн гишүүн/
  4. С.Амартүвшин /Монголын хүйн радиогийн холбооны  удирдах зөвлөлийн гишүүн/
  5. Ч.Энхбаяр/Монголын хүйн радиогийн холбооны дэд ерөнхийлөгч /
  6. Б.Онон /”Глоб Интернэшнл” ТББ-ын ажилтан/
  7. Х.Наранцэцэг /”Глоб Интернэшнл” ТББ-ын ажилтан/
  8. Т.Аюуш /”Глоб Интернэшнл” ТББ-ын ажилтан/
  9. Д.Амарсайхан /”Глоб Интернэшнл” ТББ-ын ажилтан/
Огноо: 2015-03-19 / Дэлгэрэнгүй

Төсөл хэрхэн бичих вэ сургалт?

Сургалтыг "Глоб Интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал удирдан, 2012 оны 12 сарын 7-ний өдөр зохион байгуулав.

Сургалтад:

  1. Д.Мөнхбүрэн /Монголын хүйн радиогийн холбооны гүйцэтгэх захирал/
  2. С.Амартүвшин /Монголын хүйн радиогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн/
  3. Ч.Энхбаяр/Монголын хүйн радиогийн холбооны дэд ерөнхийлөгч/
  4. Б.Онон /”Глоб Интернэшнл” ТББ-ын ажилтан/
  5. Х.Наранцэцэг /”Глоб Интернэшнл” ТББ-ын ажилтан/
  6. Т.Аюуш /”Глоб Интернэшнл” ТББ-ын ажилтан/
  7. Д.Амарсайхан /”Глоб Интернэшнл” ТББ-ын ажилтан/
Огноо: 2015-03-19 / Дэлгэрэнгүй