Сайн туршлагын гарын авлага
Огноо: 2015-03-23

Стив Баклигийн эмхэтгэж, хянан тохиолдуулсан “Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага” номыг “Глоб Интернэшнл” ТББ-аас орчуулан толилуулж байна. Энэ бол хүйн хэвлэл мэдээллийн сайн туршлагын жишээнүүдийн түүвэр юм.

Стив Баклигийн эмхэтгэж, хянан тохиолдуулсан “Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага” номыг “Глоб Интернэшнл” ТББ-аас орчуулан толилуулж байна. Энэ бол хүйн хэвлэл мэдээллийн сайн туршлагын жишээнүүдийн түүвэр юм.

Энэ нь хүйн хэвлэл мэдээллийн нөлөөллийн ажил хийж буй хүмүүст дэмжлэг үзүүлэх, зоригжуулах, бодлого боловсруулагч, бусад талуудад хүйн хэвлэл мэдээллийн тухай ойлголт өгөх, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх зорилготой болно. Уг түүвэр нь радио, телевиз, интернет, гар утас зэрэг электрон хэвлэл мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлсэн билээ.

Үүнд дэлхий нийтийг хамруулан 30 орны жишээг багтаасан боловч дийлэнх нь хөгжиж буй орны туршлага юм. Хөгжиж буй орнуудын хэвлэл мэдээллийн салбарт өнөөдөр радио давамгайлдаг, хөдөө орон нутаг, төв суурин газарт ч хүртээмжтэйгээс энэ нь үүдэлтэй.

Ардчилсан аливаа нийгэмд хүйн хэвлэл мэдээлэл хэрхэн яаж чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн тогтолцоон дахь бүр илүү үр ашиг бүхий бүрэлдэхүүн хэсэг болж буй нь цаг хугацаагаар шалгагдсан юм. Ийм шийдвэрүүдээс санаа аван, туршиж үзэх боломжийг энд толилуулж байна.

Гарын авлагыг Монгол PDF хувилбараар энд дарж татаж авч болно.

Гарын авлагын Aнгли хэл дээрх эхийг PDF хувилбараар энд дарж татаж авч болно.