Монголын Хүйн радиогийн холбооны бүх гишүүдийн хурал боллоо
Огноо: 2015-02-03

Монголын Хүйн радиогийн холбооны хоёр жил тутмын бүх гишүүдийн хурал 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Пума Империал зочид буудалд болов. Бүх гишүүдийн хурлын үеэр радиогийн менежерүүд өнөөгийн нөхцөлд тулгарч байгаа нийтлэг бэрхшээлийн талаар санал солилцож, радио бүр өөрсдийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан болно. Мөн есөн радио тус бүр 2015-2018 оны хооронд хэрэгжих иргэдийн оролцоо ба тогтвортой ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Зураг дээр зүүн гараас:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сум "Улаан хусын долгион" сумын менежер Х.Ботажан
Увс аймгийн Зүүнговь сумын "Өгөөмөр аялгуу" радиогийн УЗ-ийн дарга Л.Мөнхцэцэг
Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Хөлцөөтийн цуурай” радиогийн менежер Т.Сувд-Эрдэнэ
Ховд аймгийн Алтай сумын “Бодончийн долгион” радиогийн УЗ-ийн дарга Ц.Төмөр-Очир
Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын “Тайгын аялгуу” радиогийн менежер С.Өлзийсайхан
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын "Шишгэдийн дуу хоолой” радиогийн УЗ-ийн дарга Д.Түмэнбаяр
Хөвсгөл аймгийн Цагаан -Уул сумын “Хотгойдын дуу хоолой” радиогийн менежер Ч.Отгонтөгс

Урд эгнээнд зүүн гараас:

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Уушигтын цуурай” радиогийн ажилтан Х.Ерболат
Увс аймгийн Тэс сумын "Таван Тэсийн долгион" радиогийн менежер Г.Цогт-Очир