Киргизийн хүйн радиогийн туршлага судлав
Огноо: 2015-12-09

Монголын Хүйн Радиогийн Холбооны туршлага судлах багийн гишүүд болох ЮНЕСКО-ийн Харилцаа Холбоо Мэдээллийн Хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн зохицуулагч Ч. Ерөөлсүрэн ба Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын "Тайгын аялгуу" радиогийн менежер С.Өлзийсайхан нар 2015 оны 12 сарын 3-8–ний өдрүүдэд Киргиз улсад ажилласан юм. Тэд Киргизийн өндөр уулын бүсэд орших Талас хотын 100.5 радио ба Суусамыр тосгоны сургуулийн радио зочилж улмаар Карасуу тосгонд байгуулагдсан мултимедиа төвд зочилж радиогийн нэвтрүүлэгт оролцсов. Мөн Бишкек хотноо байрлах Киргизийн Хүйн Радиогийн Холбооны байранд зочлож өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар Киргизийн мэргэжил нэгт нөхдөд танилцуулж уг гарал үүсэл нэгтэй Монгол Киргикийн нүүдэлчин ард түмний түүх соёлын талаах хамтарсан нэвтрүүлэг хийх талаар ярилцсан байна. Туршлага судлах багийн гишүүд Киргизийн хүйн радио ба мултимедиа төвүүдийн үйл ажиллагааны талаар ихэд өндөр сэтгэгдэлтэй ирсэн ба хүйн радиогийн ажиллагаанд сайн дурынхныг хэрхэн татан оролцуулах, тосгоны сурвалжлагч нарыг хэрхэн элсүүлэх хамтран ажиллах талаар ихээхэн зүйлийг олж мэдсэн болно. Мөн Талас хотод үйл ажиллагаа явуулдаг 100.5 ФМ нэвтрүүлгийн хөтөлбөр, ялангуяа тусгай сэдвийн дагуу өдөр бүрээр хөтөлбөрөө төлөвлөдөг, сонгосон хөтөлбөртөө тухайн салбар мэргэжлийн хүмүүс ба орон нутгийн шйидвэр гаргагчдыг заавал оролцуулдаг зэрэг туршлага нь маш сонирхолтой байв. Ингэснээр тэд радиогийн үйл ажиллагаагаар дамжуулан орон нутгийн түвшний олон асуудал тухайлбал зам гүүр засаж сэлбэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадсан байлаа.