Монголын Хүйн Радиогийн Холбоо нь Хүйн Өргөн нэвтрүүлэгийн Дэлхийн Холбооны гишүүнээр элслээ.
Огноо: 2015-09-03
Хүйн өргөн нэвтрүүлэгийн Дэлхийн Холбооны Ерөнхий Чуулган 2015 оны 8 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд Гана улсын нийслэл Аккра хотод зохиогдсон юм. Уг арга хэмжээг Хүйн Радиогийн Холбооны 11 дэхь удаагийн Дэлхийн бага хурлын хүрээнд Гана улсын Хүйн Радиогийн холбоо хамтран зохион байгуулав.

ЮНЕСКО-ийн Харилцаа Холбоо мэдээлллийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол улсад хүйн радиогийн тогтвортой хөгжлийг дэмжих нь" төслийн хүрээнд Монголын Хүйн Радиогийн Холбоо нь Хүйн Өргөн нэвтрүүлэгийн Дэлхийн Холбооны гишүүнээр элсэх хүсэлтээ өнгөрсөн 5 дугаар сард илгээсэн билээ.

Хүйн Өргөн нэвтрүүлэгийн Дэлхийн Холбооны Ази Номхон Далайн бүсийн зохицуулагч ноён Суман Башет Монголын Хүйн Радиогийн Холбооны тус Холбоонд элсэх хүсэлийг найрсагаар уламжлан танилцуулсны дагуу энэ оны 8 сард манай холбоо тус байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэн юм.