МХРХ-ны бүх гишүүдийн хоёрдугаар их хурал боллоо
Огноо: 2019-06-06
Монголын хүйн радиогийн холбооны бүх гишүүдийн хоёрдугаар их хурал 2018 оны 06 сарын 05-ний өдөр Улаанбаатар хотноо НҮБ-ын байрны хурлын танхимд боллоо. Бүх гишүүдийн хуралд Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл аймаг дахь есөн хүйн радиогийн менежерүүд болон холбооны ТУЗ-ын гишүүд оролцлоо. Тус их хурлаар Монголын хүйн радиогийн холбооны 2015 оноос хойш хийсэн ажлын тайланг хэлэлцэж, холбооны Төлөөлөн удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн бүрэлдхүүнийг шинэчлэн баталлаа.
Холбооны дүрэмд заасны дагуу ТУЗ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан бүрэлдхүүнийг шинэчиллээ. Тус холбооны ТУЗ-ын даргаар МҮОНР-ийн продюсер Ж.Ариунгэрэлийг, дэд даргаар “Глоб интернэшнл“ ТББ-ын ажилтан Ч.Энхбаярыг, гишүүдээр МУБИС-ийн стэггүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) С.Амартүвшин, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор (Ph.D), сэтгүүлч Б.Галаарид, “Өглөөний сонины” эрхлэгч З.Боргилмаа, МҮОНР-ийн инженер Т.Нарангарав, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын “Тайгын аялгуу” хүйн радиогийн менежер С.Өлзийсайхан нарыг сонголоо.
Хяналтын зөвлөлийн гишүүнээр МҮОНР-ийн ахмад сэтгүүлч М.Буйд-Ахмед, Глоб интернэшнл“ ТББ-ын ажилтан Н.Зулзаяа нар сонгогдлоо. Мөн их хурлаар 2019-2022 оны Хүйн радиогийн холбооны тогтвортой хөгжлийн стратегийг баталлаа.