Хүйн ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН үндэсний зөвлөлдөх уулзалтанд оролцлоо
Огноо: 2019-06-08
ЮНЕСКО нь Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр хүйн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчныг сайжруулах зорилго бүхий 3 жилийн хугацаатай (2018-2020) "Монгол улсын хүйн радиог дэмжих нь" төслийг Монгол улсад хэрэгжүүлж байна.
Энэ төслийн хүрээнд зохион байгуулсан “Хүйн хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжил” үндэсний сургалт, зөвлөлдөх уулзалтанд Монголын хүйн радиогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, 4 аймгийн 9 хүйн радиогийн менежерүүд, оролцлоо. ЮНЕСКО-гийн Хүйн хэвлэл мэдээллийн тогвортой байдлын бодлогын бичиг баримттай танилцаж, үндэсний хэмжээний бодлоготой болох талаар ярилцлаа. Энэхүү уулзалтанд сумдын засаг даргын тамгын газраас зочдыг урьж оролцуулсан ба үүний үр дүнд нутгийн захиргааны байгуллагын зүгээс үзүүлэх бодитой дэмжлэгүүдийг амлаж, хамтын ажиллагааны ойлголцлыг нэмэгдүүлсэн чухал алхам боллоо.
Энэ уулзалтын үеэр Хүйн радиогийн менежерүүд маань радио ажиллуулж ирсэн туршлагаа бусдад түгээж, цаашид хийх ажлаа төлөвлөж, ирэх 4 жилийн Монгол улсын хүйн радиогийн тогтвортой хөгжлийн стратегийг батлалцлаа. Үндэсний зөвлөлдөх уулзалтанд холбогдох төрийн байгууллага болон яамдын төлөөлөл оролцсон нь Монгол улс дахь Хүйн хэвлэл мэдээлэл, тэр дундаа хүйн радиог албан ёсоор хүлээн зөвшөөрөх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд суурь болсон алхам боллоо. Уулзалтын үеэр төрөөс хэрэгжүүлж буй Монгол дахь радио тоон технологит шилжих үйл явц, соёлын хөтөлбөрүүд, контент бүтээх зэрэгт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан нь онцлох үр дүн болж байна.